Ч:Хүрэлбаатар:Энэ сарын 21-23-нд манай улс “саарал жагсаал”-таас гарах эсэх албан ёсны шийдвэр гарна

ФАТФ-ын төлөөлөл Монгол Улсад ирж, хоёр өдөр ажиллаж, шалгалт хийгээд буцсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай мэдээлэл өглөө.

Ч.Хүрэлбаатар “ФАТФ-ын төлөөлөл Монголд ирсэн, хоёр өдөр ажиллаад, шалгалт хийлээ. Ерөнхий сайд төлөөлөлтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, “Саарал жагсаалт”-д байгаа нь ямар дарамт учруулж байгаа талаар ярьсан. Мөн ФАТФ-ын төлөөлөл 22 төрийн байгууллага, 19 аж ахуйн нэгж, 4 мэргэжлийн холбооны нийт 140 гаруй хүнтэй уулзаж, бидний өгсөн тайлан газар дээрээ бодитоор биелсэн байна уу, үр дүн гарсан уу гэдгийг шалгасан.

Харилцан ойлголцсон. Өнгөрсөн баасан гарагийн орой 21:00 цагт төгсгөлийн уулзалтыг хийсэн. Надад бол амжилттай боллоо гэдэг сэтгэгдэл төрсөн. Гэхдээ одоогоор албан ёсоор шийдвэр гараагүй байна. 

ФАТФ-ын төлөөлөл энэ сарын 7, 8 гэхэд энд ажилласан тайлангаа эхний байдлаар ирүүлэх болов уу гэж бодож байна. Аравдугаар сарын 17-ны өдөр болох ФАТФ-ын хуралд танилцуулаад, 21-23-ны хооронд албан ёсны шийдвэр гарчих байх” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ