
-Тэрбээр нуруундаа олон удаа буудуулж нас баржээ-
Спайк Лигийн найруулсан хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин Томас Жефферсон Берд бямба гаригт Атланта хотод алагдлаа гэж Variety Атланта хотын цагдаагийн газраас иш татан мэдээлжээ. Тэр 70 настай байсан аж.
10-р сарын 3-ны өдөр хэргийн талаар мэдээлэл хүлээн авсан алба хаагчид Белведере өргөн чөлөөнд очжээ. Тэндээс Бердийг ухаангүй байхыг олжээ. Яаралтай түргэн тусламжийн алба араасаа олон удаа буудуулсан тул нас барсан гэж мэдэгджээ.
Томас Жефферсон Бердийн гол дүрд нь тоглосон “Чирак”, “Есүсийн чихэрлэг цус”, “Автобусанд суу” болон бусад киног найруулагч Спайк Ли инстаграм дээрээ жүжигчинд эмгэнэл илэрхийлжээ.
“Жоржиа мужийн Атланта хотод өнгөрсөн шөнө бидний хайрт ах Томас Жефферсон Берд харамсалтайгаар алагдсаныг зарлахад маш их гунигтай байна. Том бол миний найз байсан” гэж найруулагч бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй