• Монголбанк 15.4 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авчээ

    Монголбанк 2020 оны есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тонн үнэт металлын 15.4 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө ажээ.

    Мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан авсан байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.4 тонн үнэт металл худалдан авчээ.

    Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны есдүгээр сард 176,494.48  төгрөг байв.

    График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

    График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

    График 3. 2020 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

    Эх сурвалж: МОНГОЛБАНК

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ