• Песков Навальныйг Тагнуулын төв газартай хамтран ажилладаг гэлээ

    Барууны тагнуулын алба, ялангуяа ТТГ нь Алексей Навальныйтай хамтран ажилладаг гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдснийг ТАСС мэдээллээ.

    “Үнэхээр ийм мэдээлэл байна, би бүр тусгайлан хэлж чадна. АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүд түүнтэй энэ өдрүүдэд хамтран ажиллаж байна” гэж Песков хэлжээ.

    Тэрээр мөн Навальныйгийн Владимир Путины талаар хийсэн мэдэгдэл нь доромжилсон, үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэж мэдэгдлээ.

    Үүний өмнө Алексей Навальный Германы Der Spiegel хэвлэлд өгсөн ярилцлагадаа түүний бодлоор түүнийг хордуулсны ард ОХУ-ын ерөнхийлөгч байгаа гэж хэлсэн. Төрийн Думын дарга Вячеслав Володин эдгээр мэдэгдэлд тайлбар өгөхдөө Навальный барууны орнуудын тусгай алба, эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа нь дамжиггүй. Тэрбээр мөн болсон явдлыг цэгцлэх үүднээс Германы Бундестаг, Төрийн Думтай хамтран ажлын хэсэг байгуулахгүй байгаа нь анхаарал татаж байна гэв.

    8-р сарын сүүлчээр Навальный Томск-Москвагийн онгоцонд өвчтэй болсон. Тэрбээр эхлээд Омскийн эмнэлэгт хэвтэж, дараа нь Берлин рүү хүргэгдсэн юм. Хожим нь Германы засгийн газар өвчтөнийг “Новичок” бүлгийн хороор хордсон гэж мэдэгдсэн. 9-р сарын 22-нд Алексей Навальный эмнэлгээс гараад байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ