
“Байерн”-ы хаалгач Мануэль Нойерыг УЕФА 2019/2020 оны улирлын шилдэг хаалгачаар тодрууллаа.
34 настай Нойер 2011 оноос хойш Байерн Мюнхен клубт тоглож байна. Мюнхен клубын бүрэлдэхүүнд тэрбээр Германы аваргад найман удаа, Германы цомд таван удаа, Германы Супер цомд таван удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлж, UEFA Супер цом, клубуудын дэлхийн аварга болжээ. Нэмж дурдахад тэрээр “Шальке 04”-тэй хамт Германы лигийн цом, Германы цомд түрүүлж, Германы шигшээ багтай хамт дэлхийн аварга болсон.
Герман хаалгач Женев дэх Швейцарийн Радио Телевизийн студи дээр болсон UEFA шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардаж авлаа.
“Байерн”-ы хөлбөмбөгчин Киммих мөн UEFA-ийн 2019/2020 оны шилдэг хамгаалагчаар тодорсон юм.
Мюнхены клубын бүрэлдэхүүнд Аваргуудын лигээс гадна Киммих Германы аварга шалгаруулах тэмцээнд таван удаа, Үндэсний цомд гурван удаа түрүүлжээ. Сүүлийн Бундеслигт Киммич Баварийн төлөө 33 тоглолт хийж 3 гоол оруулж 7 шар хуудас авсан. Мөн Германы шигшээ багт 48 тоглолт, 3 гоол оруулсан.
“Манчестер Сити”-гийн хөлбөмбөгчин Кевин Де Брюйне бол UEFA-ийн 2019/2020 оны шилдэг хагас хамгаалагчаар тодорсон юм.
2019/2020 оны улиралд Де Брюйне 20 оновчтой дамжуулалт өгч, Арсеналын хуучин довтлогч Тьерри Анригийн эзэмшиж байсан Английн Премьер Лигийн амжилтыг давтсан. Үүнээс гадна Бельгийн хөлбөмбөгчин 13 гоол оруулсан. Де Брюйне 2015 оноос хойш “Манчестер Сити”-д тоглож байгаа юм.
Харин “Байерн”-ы польш довтлогч, шилдэг довтлогч, шилдэг хөлбөмбөгчин хэмээх хоёр гол шагналыг хүртлээ.
2020/2021 оны Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаа энд мөн явагдсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй