• Англид нэг удаагийн хуванцар ашиглахыг хориглосон хууль хүчин төгөлдөр болжээ

    Англид 10-р сарын 1-ний пүрэв гарагаас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон гэж ВВС мэдээлэв.

    Ойрын ирээдүйд полимер аяга таваг, хөвөн арчдасыг Нэгдсэн Вант улс даяар хуулиар хориглоно гэсэн мэдээлэл байна. Үл хамаарах зүйлийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, соруулгүйгээр хооллож чадахгүй өвчтөнүүдэд хэрэглэх аж.

    Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны тооцоолсноор зөвхөн Англид жилд 4.7 тэрбум хуванцар соруул, 316 хутга, 1.8 тэрбум хөвөн арчдас хаядаг байна. Үүнийг дахин боловсруулдаггүй, харин орон нутгийн хогийн цэгүүд эсвэл далайд хаягддаг.

    Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хуванцар хог хаягдлаас дэлхийн экосистемд учруулсан хохирлын хэмжээ 12 тэрбум доллараас давжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ