“Жолооч нар ЯВАХГҮЙ өдрөө өөрсдөө сонгодог зохион байгуулалтад орохоор судалж байна”

2020-10-02

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Түгжрэлийг бууруулахаар ойрын хугацаанд дараахь ажлуудыг төлөвлөсөн тухай С.Энхтөр хэллээ:

  • Хотын 1,2 дугаар бүст авто зогсоолын асуудлыг яаралтай эхлүүлэх
  • Улаанбаатар хотод зөрчилтэй жолоочийн сахилгыг нэмэгдүүлэх
  • Ажлын цагийн уян зохицуулалтыг яаралтай хийх

Ажилдаа ирэх цагийн хувьд 07:00-09:00 цагийн хооронд байна. Ажил тарах хугацаа 16:00-19:00 цагийн хооронд байна.Ажлын цагийн уян зохицуулалт хэрэгжиснээр хөдөлгөөний цагийн давхцал багасна гэж үзэж байгаа аж. Click To Tweet

Мөн дугаарын хязгаарлалтаа өөрчлөх судалгааны ажлууд хийгдэж байгаа талаар мэдээллэв. Өөрөөр хэлбэл, одоо дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж байгаа зохион байгуулалтыг өөрчлөхөөр судалж байгаа аж. Харин жолооч нар өөрсдийн сонголтоор явахгүй өдрөө сонгодог болох юм. Сайн дураараа тодорхой өдрүүдэд явахгүй бол зогсоолын төлбөрөөс 50 хувь хүртэл, татвараас 40-50 хувь чөлөөлөх асуудлууд яригдаж байдаг. Иргэдийн өөрсдийнх нь санал, хүсэл дээр тулгаарлах зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ