
“Лос Анжелес Лейкерс”-ийн лидер Леброн Жеймс NBA-ийн сүүлийн үеийн түүхийг дахин бичжээ.
Жеймс NBA-ийн финалд 22 дахь тоглолтоо хийж, 25-аас дээш оноо авч, 10-аас дээш самбараас бөмбөг авалт хийсэн байна.
Энэ үзүүлэлтээр Леброн домогт төвийн тоглогч Шакил О’Нилийг давжээ. Энэ бол шинэ зууны NBA-ийн үнэмлэхүй дээд амжилт юм.
Сануулахад, Лос Анжелес Лейкерс шигшээ тоглолтын эхний тоглолтонд Жеймсийн хуучин баг Майами Хитийг (116: 98)-аар хожив.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй