• Японы ЭСЯ монгол иргэдийн визийн материалыг авч эхэллээ

    Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам Японд оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу Токиотой дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсэн байна.

    Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яам 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлжээ. Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд байгаа аж.

    Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html линкээр орж танилцах боломжтой юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ