Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм.
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан. Ингэснээр 6 нэмэлт ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг манай улс энэ оны 1, 5 дугаар сард ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай хамгаалж чадсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй