• Ү.Ганболд: ХҮН-ын асуудлаар давж заалдах шатны шүүхэд хандана

    Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийв. Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулсан.

    Мандатын тоог танилцуулъя.

    • Багануур дүүрэг 17
    • Багахангай дүүрэг 17
    • Налайх дүүрэг 25
    • Баянзүрх дүүрэг 43,
    • Баянгол дүүрэг 41
    • Сонгинохайрхан дүүрэг 43
    • Сүхбаатар дүүрэг 35
    • Чингэлтэй дүүрэг 35
    • Хан-Уул дүүрэг 35

    Нийслэлийн хувьд 45 мандаттай. Нийслэл, дүүргийн ИТХ-д нийт 800 нэр дэвшигч бүртгэгдэж, эрхээ авсан” гэв.

    Нийслэлийн сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Нийслэлийн сонгуулийн хорооноос өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ХҮН-ын 27 нэр дэвшигчийг бүртгэж шийдвэрлэсэн. Гэтэл тус намын О.Бямбадэлгэр нарийн нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол ирсэн. Уг гомдлыг хэлэлцээд есдүгээр сарын 29-нд Захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

    Шийдвэр гарсантай холбоотой энэхүү 27 нэр дэвшигчтэй холбоотой асуудал түр зогссон байна” гэлээ.

    -ХҮН-ыг хассан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаад байгаа юм биш үү? 

    -ХҮН Дүүргийн ИТХ-д өрсөлдөх эрхтэй. 66 хүн бий. Нийслэлд өрсөлдөх 27 хүний асуудал дээр шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Шүүхийн шийдвэр гарахдаа энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй гэж гарсан байна. Гэхдээ Нийслэлийн сонгуулийн хороо гаргасан шийдвэрээ хамгаалахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. Шүүх хэрхэн шийдэхийг бид мэдэхгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ