П.Нүрзэд “Төрийн албан хаагчид хэт намчирхсанаас зарим аймаг, сумдад манай намын гишүүдийг бүртгэж аваагүй . Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд АН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон бөгөөд энэ нь МАН-ын сагсуурсан, хүч түрсэн, намчирхсан үйлдлээс болсон” гэлээ.
Дархан-Уул аймгийн АН-ын дарга, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн н.Гантулга “Зургаадугаар сарын 24-ний өдөр хуулийн дагуу АН орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аймгийн аудитын газарт өгсөн.
Хуульд зааснаар хандивын дансны баталгаажуулалтыг өгөх ёстой атал Дархан-Уул аймгийн аудитын газрын дарга нь улстөржиж тайланд баталгаажуулалт гаргаж өгөөгүйгээс сонгуульд оролцох эрхээ хасуулсан. Бид аудитын газрын дээрх хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.
Гэвч шүүх хурлын шийдвэр нэг талд гарч МАН-ыг сонгуульд дангаар нь оролцуулах сонирхолтой нь тогтоогдсон.
Дархан-Уул аймгийн аудитын газар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж бүртгэж аваагүй. Дархан-Уул аймагт МАН олон жил ноёрхож ирсэн. Үүний үр дүнд МАН-ыг хамгаалсан төрийн алба бий болсон байна. Тиймээс УИХ дахь намынхаа бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид хандана” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
үхсс Дашууд сонгуульд оролцоод ч хэрэггүй 2016 онд нэг ч суудал авч чадаагүй биз дээ.
АН хэрэггүы байх аа