• Шойгу Сирид “Исламын улс”-ыг бүрэн устгаснаа зарлав

    ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу “Красная звезда” сонинд бичсэн нийтлэлдээ Сири дэх цэргийн ажиллагааны үеэр 133 мянга гаруй дайчин устгасны дотор ТУХН-ийн орнуудын 4.5 мянган цагаач байсан гэжээ.

    “Дээрэмчдийн 865 удирдагч, 133 мянга гаруй дайчдыг устгав. Үүний дотор Оросын Холбооны Улс ба ТУХН-ийн орнуудын 4,5 мянган дайчдыг утсгасан” гэж БХЯ-н тэргүүн тэмдэглэжээ.

    Нэмж дурдахад, тэрбээр агаарын далавчит пуужингийн цохилтын үр дүнд террористуудын 133542 объектыг устгасны 400 нь хууль бус газрын тос боловсруулах үйлдвэр, 4100 цистерн байсан гэв.

    Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Ерөнхийлөгч Владимир Путины таван жилийн өмнө тавьсан үүрэг даалгаврыг “бүрэн биелүүлсэн” гэж мэдэгдлээ.

    Өмнө нь Сергей Шойгу Холбооны Зөвлөлийн “засгийн газрын цаг” дээр үг хэлэхдээ Сирид явуулсан ажиллагаа нь Оросын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлж, Зэвсэгт хүчний хөгжилд асар их чанарын түлхэц өгсөн гэжээ. Түүний хэлснээр Оросын армид 200 ба түүнээс дээш байлдааны даалгавар бүхий өндөр зэрэглэлийн нисгэгчдийн бүхэл бүтэн нэг үе гарч иржээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Болжээ болж. Даварсан муслиманууд арай л хумуунлэг бус байсийм. Оросын аугаа том армийн  удирдагч маршалд баяр хургэе.

    • Оросын армид 200 ба түүнээс дээш байлдааны даалгавар бүхий өндөр зэрэглэлийн нисгэгчдийн бүхэл бүтэн нэг үе гарч иржээ.

    Холбоотой мэдээ