Х.Баттулга:Юун яасан архины савлагаа, дээлийн хээ, Кэмбрижийн хөтөлбөр

2020-10-01

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Тэрбээр “Төсвийн сахилга бат гэж үгүй болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь ихэсчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна.

Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлж зарцуулах ёстой. Гэтэл асар үнэтэй, гоёмсог, хаалга барихыг чухалчилж, хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай.

Орхон аймагт шинээр баригдаж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга гэхэд л 140 сая төгрөгийн өртгөөр боссон.

Үүнд иргэд маш их дургүйцэж, бухимдлаа уулзалтын явцад илэрхийлж байна.

Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газар сургууль, эмнэлэг барьсан хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт сум болгонд байна. 21 дүгээр зуунд халуун усгүй, ариун цэврийн байгууламжгүй эмнэлэг, сургууль барих явдлыг тас зогсоомоор байна.

Жирийн иргэд халамж биш ажлын байр л хүсч байна. Click To TweetИргэдээсээ дор сэтгэлгээтэй орон нутгийн удирдлагуудын үргэлжлүүлээд байлгаад байх уу гэсэн иргэдийн үгийг дамжуулая гэж бодлоо.

Улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тусгасан.  Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үрэн таран хийх уралдаан болж байна. Төсвийн алдагдал бол өр. Ажил хийж байгаа бүх хүн татвараасаа та нарын тавьсан өрийг барагдуулдаг, эсвэл гадаадаас зээл авдаг.

Асуудлынхаа эрэмбийг зөв олж харъя.

Жижиг, сажиг сүржигнэлээ хаяж иргэдээ орлоготой болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд төвлөрөөч гэдгийг дахин дахин хүсч байна.

Юун яасан архины савлагаа, дээлийн хээ, Кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ? Улс оронд шийдэх ёстой маш олон асуудлууд байна” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Маш зөв шаардлага тавьсан баярлаа. ИНЕГ-ын Л.Бямбасүрэн гэж ажлаа хийдэггүй, худлаа ярьдаг, улсын агаарын орон зай ашигласан мөнгөнөөс хулгайлсан нөхөр яаралтай төрөөс зайлуулаа ч ерөнхийлөгч өө та ард түмний итгэлт төлөөлөгч

  • Ёрөнхийлөгчийг маш ихээр дэмжиж байна. Архины савлагаа дээлийн хээ яриад тэнэгтээд сууж байгаа хүмүүс үнэхээр өрөвдмөөр хоосон толгой нь олгой болсон амьтад юм даа. Арай ч дээ гутамшиг

  • Мал сүрэг олонтой газар нутаг уужим баялаг ихтэй монгол орон хөгжихгүй байгаа нь хэдхэн шуналтнуудын ханаж цадахаа байсан луйвараас болж байгаа. Ёрөнхийлөгчид баярлалаа. Хийсэн юмтай хэлэх үгтэй мундаг ёрөнхийлөгч шүү

Холбоотой мэдээ