• АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео манай улсад аравдугаар сарын 7-нд ирээд, буцна

    2020-09-30

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео манай улсад аравдугаар сарын 7-нд ирээд, тэр өдөртөө буцах талаар ГХЯ-наас мэдээллээ.

    ГХЯ-ны Америк, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх “

    Аравдугаар сарын 7-нд хүрэлцэн ирж долооныхоо өдөр буцахаар байгаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тус тус бараалхаж, ярилцана.

    Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнөнө.

    2019 онд АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж,  “Монгол АНУ хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглал” баримт бичгийг тохиролцож байсан удаатай. Энэ айлчлалын үеэр ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудыг илүү нарийвчилж ярина” гэв.

    Хөл хорионы улмаас тус айлчлалын бүрэлдэхүүн маш цомхон байна гэдгийг мөн хэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ