МАН-аас НИТХ-д нэр дэвшигчид батламжаа гардлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардаж байна.

МАН, Монголын ногоон нам, АН, МАХН, Дэлхийн монголчуудын нам, Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл болон бие даан нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар тодорхой цагуудын зайтай Нийслэлийн сонгуулийн хороонд очиж батламжаа авч буй юм. МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид батламжаа гардаж авлаа.

Тус намаас НИТХ-д нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгосон хэмээн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хэлж байсан билээ.

Нэр дэвшигч дунд эрхзүйч мэргэжилтэй 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн таван хүн, хөгжлийн судлаач нэг хүн тус тус нэр дэвшиж байгаа аж.Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай. Шинээр нэр дэвшиж байгаа нь 33  нь буюу 73.3 хувь нь шинэ залуучууд гэдгийг тодотгосон. Мөн хуульд заасны дагуу  нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүлжээ.

МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Д.Ихбаяр Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга. ННХорооны хэлтсийн дарга.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатар

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Г.Гангамөрөн

Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа

ОСНААК-ын дарга Ч.Мэндбаяр

 БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Тавантолгой төмөр замын дэд дарга асан Г.Ууганбаяр

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбажаргал

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ганчимэг

“Шинэ гэр түншлэл” ХХК-ын захирал Д.Энхбаяр

НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ү.Оюунзул

НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх

Тавантолгой ТУЗ-ын ажлын албаны дарга Б.Батбаяр

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар

МАН-ын орон нутаг хөгжлийн хэлтсийн дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дарга Р.Дагва

НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү

НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч,нийслэлийн НАМЗХ-ын тэргүүн Б.Сэргэлэнбаатар

УИХ-ын гишүүний зөвлөх Ц.Баттөр

ДИТХ-ын төлөөлөгч, Сонигинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч Н.Баярчимэг

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүний зөвлөх М.Говьсайхан

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай

ДИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг

 СҮХБААТАР ДҮҮРЭГ

НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч М. Халиунбат

НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч О.Мөнгөншагай

Сүхбаатар дүүргийн НАМЗХ-ны дарга, УИХ-ын гишүүний зөвлөх Ш.Батбаяр

НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар

 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат

ДИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа

УИХ-ын даргын зөвлөх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч З.Төмөртөөмөө

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар

ДИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн

МИАТ нисэгч Б.Өнөбат

“Метро девелопмент” компанийн захирал Б.Одсүрэн

ИНЕГ-ын албаны дарга асан Л.Отгонжаргал

 БАГАНУУР ДҮҮРЭГ

ДИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн засаг дарга Ц.Даваасүрэн

ДИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Н.Отгонболд

 БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

Багахангай дүүргийн засаг дарга, намын хорооны дарга С.Эрдэнэбаяр

 НАЛАЙХ ДҮҮРЭГ

ДИТХ-ын төлөөлөгч , Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар

ДИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ