• “Өчигдөр БНХАУ-аас 30 монгол иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авсан”

    2020-09-30

    ГХЯ, ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг өглөө.

    Энэ үеэр ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан 30 иргэнийг Замын-Үүдийн боомтоор авч ирсэн.

    Авто замын боомтоор ирэх хүсэлтээ 130 иргэн гаргаад байсан бол яг өчигдөрийн байдлаар 30 иргэн орж ирсэн. Нутаг буцах хүсэлтээ иргэд цуцалж байгаа нь харагдаж байна. Аравдугаар сард нийт 11 удаагийн тусгай нислэгийг үйлдэж, иргэдээ татаж авна.

    УОК-ын гуравдугаар сарын 20-ны хуралдаанаар улсын хилээр нэвтрэх боломжтой гадаадын иргэдийг нарийвчлан тогтоож өгсөн.

    • Монгол Улсын иргэний гэр бүл, хүүхэд
    • Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдний гэр бүл
    • Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ.

    Энэ хүрээнд УОК-ын даргын зөвшөөрлийн дагуу есдүгээр сарын 29-ний өдөр Сөүл хот руу тусгай нислэг үйлдэж, 15 улсын 216 иргэн Монгол Улсад ирсэн” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ