• Яслийн багш хамт ажиллагсадаасаа өшөө авах зорилгоор хүүхдүүдийг хордуулаад цаазын ял авчээ

    -Хордсон 25 хүүхдүүдийн нэг нь 10 сарын эмчилгээний дараа нас баржээ-

    Хятадад 25 хүүхдийг хордуулсны улмаас шүүх яслийн багш Ван Юньд цаазаар авах ял оноосон талаар BBC мэдээлэв.

    Жяозуо хотын нэгэн цэцэрлэгт хүүхдүүдийг будаагаар хордуулсны дараа эмэгтэйг баривчилжээ. Мөрдөн байцаалтаар ялтан хамт ажиллагсдынхаа сурагчдын өглөөний цайн дээр натрийн нитрит нэмсэн нь тогтоогдсон байна.

    Энэ бодисыг хүнсний үйлдвэрт хүнс хадгалах бодис болгон ашигладаг боловч их тунгаар ашиглабал хордуулдаг. Өглөөний цайны дараа 23 хүүхэд бөөлжиж, ухаан алдаж эхэлжээ. Хордсон хүүхдүүдийн нэг нь 10 сар эмчилгээ хийсний эцэст нас баржээ.

    Хордуулагч багш хүүхэд хүмүүжүүлэх ажлын арга барилын талаархи маргаанаас болж хамт ажиллагсадаасаа өшөө авахыг хүссэн аж. Ван Юнь өмнө нь нөхрөө натрийн нитритээр хордуулж байсан нь шүүх дээр тогтоогдсон байна. Гэвч нөхөр нь хөнгөн зэргийн гэмтэл аван зугтсан юм.

    Шийтгэх тогтоолыг үхлийн тарилга эсэхүл буудах аргаар гүйцэтгэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ