ХҮНамыг орон нутгийн сонгуулиас хассан хуулийн үндэслэл ба сонирхол

Өчигдөр шүүхээс ХҮНамыг НИТХ-ын сонгуульд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь ХҮН 2018 онд анхан болон дунд шатны намын хороо, үүрүүдээ татан буулгаад энэ оны 8-р сард эргүүлэн байгуулжээ. Гэтэл энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа аж.

Шинээр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд:

“…сонгуулийг 2020 оны 04-р сарын 30-ны өдөр товлож, сонгууль товлон зарласан өдрөөс өмнө бүртгүүлсэн, улмаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд өөрийн гэсэн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож болох…”-ыг зааж өгчээ.

Ийнхүү хуулийн дагуу сонгуульд оролцох эрхгүй болж. Гэхдээ ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх боломжийг хайгсад аль хэдийнээс хойш байсан билээ. Тухайлбал НИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшигчдийн хоёр ч жагсаалтыг бүртгүүлэхээр хоёр тал хандаж байлаа.

Албан ёсоор бол Н.Наранбаяр нар нэр дэвшигчдээ бүртгүүлэх ёстой байтал тэдний эсрэг талд мөн л ХҮН-ынх гэх хэсэг бүлэг хүмүүс нэр дэвшигчдийн жагсаалт барин бүртгүүлэхээр Нийслэлийн Сонгуулийн хороонд хандаж байлаа.

Гэвч ХҮН-ыг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэсэн байсан билээ. Өмнө нь ХҮН-ын дарга байсан МАХН-ын С.Ганбаатар, Т.Ганболд нараас болж УИХ-ын сонгуульд оролцож чадалгүй үлдэж байсан удаатай. Энэ удаа орон нутгийн сонгуульд оролцож чадахгүй боллоо.

Энэ бүхний ард АН тэргүүтэй МАХН, ШИНЭ-ийн хамтрагсад байгаа гэх хүн хамгийн олон байна. Мөн Ерөнхийлөгчийг, МАН-ыг байгаа гэх хардлага ч байсаар байна. Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох магадлалтай байсан ХҮН ийнхүү хасагдаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ