-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг яагаад нөхөн төлөх ёстой вэ?
-Та 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч болж ЭМД-ын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Хэдийгээр өнөөдөр та өвдөөгүй ч ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэн ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлснөөр бүх төрлийн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжтой. Таны төлсөн шимтгэл өвдөж, шаналсан хэн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг.