
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео Япон улсын Токио, Монголын Улаанбаатар, БНСУ-ын Сөүл (БНСУ)-д 10-р сарын 4-ээс 8-ны хооронд айлчилна.
10-р сарын 6-нд Токио хотод Помпео Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нарын хоёрдугаар уулзалтад оролцоно. Тэрээр мөн Японы мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, харилцан сонирхсон асуудлуудаа хэлэлцэх аж.
Помпео мөн аравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод, аравдугаар сарын 7-8-нд Сөүлд айлчилж, өндөр албан тушаалтнуудтай уулзах гэнэ.
Тэрбээр аравдугаар сарын 8-нд Вашингтон Ди Си хотдоо буцаж очих аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй