• Япон улсын хүн амын дунд сүргийн ДАРХЛАА тогтсон байх өндөр магадлалтай гэж судлаачид дүгнэжээ

    2020-09-30

    Япон Улсын хувьд коронавирусын нас баралтын түвшин барууны орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур байна.  Тэгвэл тус улсын эрдэмтэд хүн амын дунд сүргийн дархлаа тогтсон эсэхийг цар тахлын хоёр дахь давалгаан үеэр судалж, үр дүнгээ урьдчилсан байдлаар шинжлэх ухааны Medrxiv.org сайтад хэвлүүлжээ.

    Судалгаа нь тавдугаар сарын 26-наас наймдугаар сарын 25-ныг дуустал гурван сарын хугацаанд хийгдсэн бөгөөд Токио хотын 11 байршилд ажиллаж амьдардаг 1877 хүн хамрагджээ. Коронавирусын эсрэг биет үүссэн эсэхийг сайн дурын оролцогчдын өндгөөс цус авч,  түргэвчилсэн оношлуураар оношилсон байна. Судалгаанд оролцогч тус бүрийг хооронд нь сарын зайтай, хоёр удаа шинжилгээнд хамруулсан байна.

    Токио хотын хувьд нас баралтынх нь түвшинг коронавирусээр өвчилсөн нийт хүмүүсийнх нь тоотой харьцуулахад харьцангуй бага байгаа юм.

    Судалгааны дүнгээр хөл хорио тогтоогоогүй атал коронавирусын тархалтын эрчим аажмаар буурч, шинээр өвчлөгдсөдийн тоо буурах хандлагатай байгаа нь хүн амын дунд сүргийн дархлаа тогтсон байх өндөр магадлалтай гэж үзжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ