• Ц.Элбэгдорж, Ши Жиньпинд хаягласан захидлаа Монгол, Англи, Хятад хэлээр бичжээ

    Өвөрмонголчууд үндэсний хэлээрээ суралцахгүй болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зөвшөөрөхгүй хэмээн есдүгээр сарын 24-нд БНХАУ-ын удирдагч Ши Жинпинд хандан асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүссэн захидал бичсэн.
    Энэхүү захидлыг монголчууд эх хувиар нь харах хүсэлт тавьсан тул Монгол, Англи, Хятад хэлээр бичсэн байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсандаа “Сайн байцгаана уу. БНХАУ-ын дарга Си Жинпинд бичсэн миний захиаг эх хувиар нь харахыг олон хүн хүсчээ. Монгол, Англи, Хятад хэлээр Та бүхэнд захиаг хүргэж байна. Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яам захидлыг албан ёсоор хүлээн авсан атлаа, ноён Си Жинпинд хүргэхгүйг элдвээр оролдож байна. Захиаг хаягласан эзэн нь хартал давалгаалж түгээхийг Та бүхнээс хүсье” хэмээжээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ