• Хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо заавал шалгахыг анхааруулж байна

    Томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхдүүд амь насаараа хохирсоор байна.

    Өчигдөр гэхэд л Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт “Цагаан Даравгай” гэх газар шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан хоёр настай охиныг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарлаа.

    Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна.

    Он гарсаар автомашины хөдөлгөөн эхлэх болон зогсолт хийх үед нийт 22 хүүхэд мөргүүлж амиа алджээ.

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ
    Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, жолооч нар хөдөлгөөн эхлэх болон зогсохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо заавал шалгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ