• Өнгөрсөн улирлын аварга “Ливерпуль”, “Арсенал”-ыг бут ниргэв

    Английн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтод “Ливерпуль” Лондонгийн “Арсенал”-ыг 3: 1-ээр хожлоо.

    25 дахь минутад Александр Ляказетт гоолыг нээв. Гэсэн хэдий ч “Их буучид”-ын баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. Гуравхан минутын дараа Садио Мане тооны харьцааг тэнцүүлсэн.

    Ингээд завсарлагааны өмнө “Ливерпуль” урд нь гарч чадлаа. Шотланд Эндрю Робертсон уг гоолыг орууллаа. Тоглолтын төгсгөлд багийн шинэ тоглогч Диого Жота нэг гоол оруулсан.

    Гурван тойргийн дараах байдлаар “Ливерпуль” 9 оноотой ч “Лестер-ээс хоцорч, “Эвертон”-ы өмнө явна.

    10-р сарын 1-нд “Ливерпуль”, “Арсенал” дахин учраа таарах нь сонирхолтой байна.Энэ удаа Английн Лигийн цомын 1/8-д өрсөлдөх болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ