• Казахстанаас тусгай үүргийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ

    Алма-Ата-Улаанбаатар чиглэлийн” Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

    Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн байна. Үүний дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, найм нь өндөр настан, 19 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь жирэмсэн, 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

    Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын амралт”-д тусгаарласан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ