• Ковид-19-ээр нас барах хүний тоо 2 саяд хүрэх эрсдэлтэй

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ковид-19-ийн тухай ээлжит хэвлэлийн бага хурал дээр дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт ноцтой хэвээр байгаа бөгөөд олон оронд тархалт даамжирч, сэтгэлийг түгшээж байна, хэрэв хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй юм бол дэлхий нийтэд 2 сая гаруй хүн нас барах эрсдэлтэй гэж сэрэмжлүүлжээ.

    Ковид-19 лабораториос биш байгалиас гаралтай хэмээн ДЭМБ дахин нотолсон бөгөөд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом “Гүтгэн доромжлох нь вирусээс ч аюултай” гэжээ.

    ДЭМБ сэрэмжлүүлэг гаргаж байгаа нь сүүлийн үеийн олон орны цар тахлын байдалтай холбоотой юм. Жонс Хопкинс их сургуулийн гаргасан тоо баримтаас үзвэл, дэлхий нийтэд халдвар батлагдсан тохиолдол 33 сая гаруйд хүрсэн бөгөөд нас барсан хүний тоо нийт нэг саяыг давжээ.

    Сүүлийн үед Америкийн их сургуулиудад халдвар авсан тохиолдол эрс нэмэгдэж байна. Цар тахлын нөхцөл байдал хүмүүсийн төсөөллөөс давж, намар өвлийн үед хоёр дахь давлагаа ирж, томууд төстэй халдварт өвчин зэргээс урьдчилан сэргийлж хянах хүндрэл бэрхшээлтэй тулгарна гэж судлаачид түгшиж байна.

    Их Британи зэрэг оронд сүүлийн үед хоёр дахь давлагаа эхэлсэн учраас Европын холбоо холбогдох бодлого хэрэгжүүлэн, хөл хорионы хүрээг өргөтгөхийг олон оронд шаардсан байна.

    ДЭМБ-ын танилцуулснаар, өдгөө дэлхийд Ковид-19-ийн нийт 189 төрлийн вакциныг судалгааны үе шатанд оруулсан бөгөөд үүнээс 40 нь эмнэлзүйн туршилтын шатанд байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ