• С.Чулуун:Сонгодог урлагийн зарим төрлөөр бүсийн тэргүүлэгч улс болох зорилтыг тавьж байна

    2020-09-28

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Соёлын яамны” үйл ажиллагаатай танилцлаа.

    Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаасаа хуваалцсан юм.

    Тэрбээр “Цирк хувьд очсон. Хэдий хувьд  очсон ч Улсын циркийн үйл ажиллагааг тасалдахгүй явуулах ёстой боловч циркчдийг хөөгөөд гаргачихсан байгаа. Бэлтгэл хийх газар байхгүй дунд сургуулийн спорт зааланд бэлтгэлээ хийж байна.

    Сонгодог урлагийн зарим төрлөөр бүсийн тэргүүлэгч улс болох зорилтыг тавьж байна. Балет, цирк зэрэг хэд хэдэн чиглэл бий.

    Дэлхийг тойрдог Монголын өв соёлын багтай болох, томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах шаардлагатай гэж харж байна.

    Ирэх 2022 онд буюу Чингис хааны мэндэлсэн 860 жилийн ойгоор Бүс нутгийн эсвэл Дэлхийн соёлын сайд нар чуулганыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ