
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Соёлын яамны” үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр энэ үеэр “Ирэх жил Улсын филармонийн хөгжим, хэрэгслийн иж бүрэн шинэчлэлт хийхэд хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ирэх дөрвөн жилийн хугацаанд:
- Чингис хаан музүй
- Байгалийн түүхий музей
- Үндэсний номын сан
- Үндэсний урлагийн их театрыг ашиглалтад оруулна.
100 мянган жуулчин 30 ам.доллараар үзэхэд Чингис хаан музей жилдээ 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцоолсон.
Соёлын Төв өргөөг хотын захиргаанаасаа авч, Соёлын яам үйл ажиллагаагаа явуулах ёстой” хэмээн ярьсан юм.
Мөн түүнийг Монголын урлагийн ажилчдын холбооноос тус холбооны дээд шагналаар шагнасан юм. Ингэснээр тэрээр тус шагналыг хүртсэн хоёр дахь эрхмээр тодорлоо.
Өмнө нь Монгол туургатны соёл, урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч Илюмжиновд олгож байжээ.
Урлагийн салбарынхы зүгээс Ерөнхий сайдын толгойлон ажиллаж байгаа Засгийн газраас нийгмийн салбарыг хөгжүүлэх бодлого, чиглэлдээ соёл, урлагийн салбарыг онцгойлон авч үзэж, дэргэдээ соёлын зөвлөлийг байгуулан ажиллаж, салбарын бүтээн байгуулалтын ажлыг суурь бүтцээр нь хөгжлийн шинэ шатанд гарган хэрэгжүүлж буйд нь чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Иймд түүний монголын соёл, урлагийн салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Монголын урлагийн ажилчдын холбооны дээд шагналаар шагналаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй