• FATF-ийн баг энэ долоо хоногт Монгол улсад хяналт, шалгалт зохион байгуулна

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй ажлыг газар дээр нь хянаж шалгахаар FATF-ийн баг энэ долоо хоногт ирэх товтой байна.
    Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатарын мэдээлснээр аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд газар дээрх хяналт шалгалтыг зохион байгуулах аж. “Монгол Улс хийж хэрэгжүүлсэн ажлаа амжилттай хамгаалбал “Саарал жагсаалт”-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно. Мөн Европын Холбооны “Хар жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэнэ” гэж мэдээлж байлаа.

    Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс харилцан үнэлгээний хорооны онлайн хурлыг 2020 оны долоодугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын гурав дахь шатны явцын тайланг эцэслэн батлаад байна. “Гурван зөвлөмжийн үнэлгээг ахиулсан, харин гурван зөвлөмжийн үнэлгээг хэсэгчлэн биелүүлсэн” гэж дүгнээд байгааг Төв банк мэдээлсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ