• Роналду Европын топ лигүүдэд 450 гоол оруулсан анхны тоглогч боллоо

    Турины “Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду Европын топ лигүүдэд 450 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо гэж статистикийн Opta сүлжээ твиттер хуудсандаа бичжээ.

    Роналду Ням гарагт Италийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрогт “Рома”-гийн эсрэг дубль хийсэн нь (2: 2), Европын шилдэг 5 лигт (Англи, Герман, Испани, Итали, Франц) 450 гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин болох боломжийг олгов) гэжээ.

    Роналду 2003/04 оны улиралд Португалийн “Спортинг”-ээс Английн “Манчестер Юнайтед” руу шилжсэн. 2009-2018 онд тэрээр “Реал Мадрид” клубт тоглож, тэндээсээ “Ювентус” руу явсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ