• Орон нутгаас ирсэн оюутнуудад ХОТЫН СОЁЛ, гадаад хэл заах зургаан сарын сургалт эхэллээ

    2020-09-28

    “Үндэсний шинэ давлагаа – Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуу Инженерүүдийн Холбоо, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд  хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

    “Үндэсний шинэ давлагаа – Инженер залуу үе” хөтөлбөрийг Монголын Залуу Инженерүүдийн Холбоон дэргэдэх “Инженер” академиас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Сургалт аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд зургаан сарын хугацаанд явагдах юм.

    Орон нутгаас хотод суралцахаар ирсэн I-II курсын оюутнууд, энэ жил ЕБС-ийг төгсөх ахлах ангийн оюутнууд хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрт хамрагдсадад:

    • Хувь хүний хөгжил
    • Хотын соёл
    • Англи, солонгос хэл
    • Компьютерийн анхан шатны хэрэглээний програмуудыг зана.

    Мөн энэ жил ЕБС-иа төгсөх ангийн сурагчдад инженер мэргэжлийг сурталчлан таниулах хөтөлбөрүүд багтжээ. Дэлхийд ЕБС-ийг төгсөгчдийн 30 нь инженерийн мэргэжлийг сонгодог бол манайд энэ хувь 17 хувьтай байгаа юм.

    Бүртгэл “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ, Монголын Залуу Инженерүүдийн Холбоон дэргэдэх “Инженер” академи дээр явагдана. Сургалт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын компьютер, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги танхимд явагдана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ