• Хятадын Синофарм компаний КОВИД-ын вакцин жилийн эцсээр худалдаанд гарна

    Коронавирус COVID-19-ийн вакцин 2020 оны эцэс гэхэд худалдаанд гарч магадгүй гэж Хятадын эм үйлдвэрлэгч Sinopharm компанийн гүйцэтгэх захирал Янь Сяоминг мэдэгдлээ.

    “Би маскгүй байна. Учир нь 3-р сарын 22-нд би вакцин хийлгэсэн (вакцины туршилтын үеэр – IF)” гэсэн түүний хэлсэн үгийг China News дамжуулжээ.

    Түүний хэлснээр вакцины туршилт төлөвлөснөөс илүү амжилттай явагдаж байна: клиник туршилтын гурав дахь үе шат бараг дуусч байгаа аж.

    Үүний зэрэгцээ Хятадын өөр нэг эм үйлдвэрлэгч SinoVac компанийн тэргүүн Инь Вэйдунг вакцины хувилбар 2021 оны эхэн гэхэд бэлэн болно гэж мэдэгджээ. Тус компани вакцинаа АНУ-д зарахаар төлөвлөж байна гэж Associated Press мэдээлэв. Инь Вэйдунг туршилтанд биечлэн оролцжээ.

    Хятад улсад коронавирусын дөрвөн вакцин эмнэлзүйн туршилтын эцсийн шатандаа явж байна.

    Улсын эмийн компанийн China National Pharmaceutical Group (Sinopharm)-ын салбар АНУ-д бүртгэлтэй Sinovac Biotech нь засгийн газрын энэхүү хөтөлбөрийн хүрээнд гурван вакцин боловсруулж байна. CanSino Biologics компанийн бүтээсэн дөрөв дэх COVID-19 вакциныг 6-р сард Хятадын цэргийнхэн ашиглахаар баталжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ