Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн, “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар “Пушкаш” академид суралцах болжээ.
Тэднийг “Пушкаш” академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагааны үеэр албан ёсоор зарлажээ. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар тэдэнд “Дэлхийд алдартай хөл бөмбөгийн академийг зорьж буй хөвгүүд бол Монголын хөл бөмбөгийн гэр бүл төдийгүй Монгол Улсын бахархал” гэж онцлоод, цаашдын замналд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй