• ЦЕГ: Гандийн нэрэмжит сургуулийн оюутнууд нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэргийг шалгаж байна

    Энэ сарын 22-ны өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутнууд нэгнийгээ хутгалсан хэрэг гарчээ.

    Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнгөрсөн мягмар гарагт тус сургуулийн Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь хоёрдугаар дамжааны оюутан Б-тэй маргалдсаны улмаас цаасны хутгаар хутгалсан байна.

    Харин энэ үед тэднийг салгахаар оролдсон авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 15 настай Б, хоёрдугаар дамжааны оюутан Т нар цаасны хутгаар гар болон толгой хэсэгтээ зүсүүлсэн. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ