• Д.Нямхүү:Манай улсын хувьд эдгэрэлт 97 хувьтай буюу МАШ ӨНДӨР байна

    2020-09-25

    Өнөөдөр дахин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжжээ.

    Тодруулбал, 58 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ.

    Ийнхүү батлагдсан нийт 313 тохиолдлоос 303 хүнийг нь эмчлэн, эдгээжээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байна” хэмээн онцолсон юм.

    Мөн есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ