• Есөн настай охины амь насаа алдсан хэрэгт хариуцлагагүй хандсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох чиглэл өгчээ

    2020-09-25

    УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачлан, боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр архидан согтууралт нь гэр бүлийн хүчирхийллийн үндэс болж байгаа учраас хуульд заавал нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл онцолж байв. Мөн тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдын зүгээс есөн настай охины харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан тухайн албыг хашиж буй төрийн албан хаагчдыг шалгаж, шаардлагатай гэвэл хариуцлага тооцох чиглэл өгсөн талаар мэдээлсэн юм.

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ”

    Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдад Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүчирхийллийн эсрэг тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гээд олон хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцох чиглэлийг өгсөн.

    Хүүхдийн эрүүл, аюулгүй амьдралтай үүрэгтэй тэр хүмүүсийг ажлаа хийдэг болгох, цаашлаад тэдний ажлаа хийгээгүйн улмаас хүний бяцхан үр амь насаа алдсан гэх мэдрэмжийг авах ёстой” гэв.

    Үргэлжлүүлэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайдад надад хэрэг гарах болсон нөхцөл байдлыг ажлын хэсэг гаргаж шалгуулахыг үүрэг болгосон.

    Албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан албан хаагчдыг шалгаж, тодруулахыг даалгасан. Сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ажилтан, хороон Засаг дарга, хорооны хэгсийн байцаагч, цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарын энэ хэрэгт хандсан хандлагыг шалган, тогтоож байна” хэмээн ярижээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ