
Морьт харвааны “Хийморь” олон улсын тэмцээнийг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Жаргалантын ам дахь Чингисийн хүрээ жуулчны баазад зохион байгуулахаар болжээ.
Тэмцээний зохион байгуулагч Ш.Цогтхүү “Морьт харваа бол өвөг дээдсийн минь дайчин уламжлал, түүх соёлыг шингээсэн спортын нэгэн төрөл.
Үндэсний өв соёл болох морьт харваа нь монголыг дэлхийд сурталчлахад том түлхэц болох болно.
Есдүгээр сарын 26-нд дотоодын тамирчид гурван төрлөөр аваргаа шалгаруулж, түүнээс шалгарсан есөн тамирчны оноолт, дүн, тэмцээний материал нь олон улсын морьт харвааны холбоо дээр дүгнэгдэнэ” гэлээ. Хэдий цар тахлын улмаас гадаадын тамирчид оролцохгүй ч манай улсын шилдэг тамирчдын оноолт, дүнг олон улсын түвшинд авч, хэлэлцэх учраас олон улсын хэмээх тодотголтойгоор энэ удаагийн тэмцээнээ зохион байгуулж байгаа гэлээ.
Мөн 2022 онд Монгол Улсад морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
GOY GOY
Манайх Морть Харваагаар дэлхийд эхний 20-ч ордоггүй,чансаа үлэмж доогуур явдагаа засах хэрэгтэй, тэр дэлхийд 1-2 байдаг Польш Унгар юу юм бэ
XXAXA
Kazakh zaluu bna ene zurgan deer