• Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа тусгаарлагдлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ. Улмаар ирсэн даруйдаа айлчлалын бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад ороод байна.

    Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд  ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн.

    Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ