• “Ханиад шуухнаа хүрсэн хүүхдийн ХАЛДВАРТАЙ үеийг өнгөрөөж байж сургууль, цэцэрлэгт нь явуулах хэрэгтэй”

    2020-09-24

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 сая хүн шинээр коронавирусын халдвар авчээ. АНУ, Бразил, Колумб улсуудад өвчлөл хамгийн өндөр байна. Харин Монгол Улсын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт тохиолдол 313 хэвээр байна. Нийт 302 хүнийг эмчилж, эдгээснээр ХӨСҮТ-т 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

    Тусгаарлан ажиглалтад нийт 3956 хүн байна. Одоогоор найман хүн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалт дахь хүний тоо цөөрсөн нь  зөвхөн коронавирусын халдвар авч, ХӨСҮТ-т эмчлэгдсэн хүмүүсийг эмнэлгээс гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжүүлж байгаатай холбоотой гэлээ.

    Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдээ дулаан хувцаслах, амин дэм, илчлэг бүхий хоол унд хэрэглүүлэх, гарын ариун цэврийг сайн сахиулах зэргээр сайтар  урьдчилан сэргийлэхийг зөвлөмж болголоо.

    Мөн ханиад, шуухнаа хүрсэн хүүхдийн халдвартай үеийг өнгөрөөж байж хичээлд нь үргэлжлүүлэн явуулахыг анхаарууллаа.

    Тодруулбал, ханиад, шуухнайн шинж тэмдэг илэрснээс хойшни эхний гурван хоногт сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ