
“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Ундармаа “ЕБС дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага” сэдэвт илтгэлийг тавив.
Англи хэлийг Монгол Улсад 1912 онд Богд хаант улсын Засгийн газрын үед зааж эхэлжээ.
Одоо хэрэгжиж буй англи хэлний цөм хөтөлбөрийг ЕБС-ийн 12 дугаар ангийг төгсөхдөө олон улсын түвшинд IELTS-ийн таван оноотой төгсөхөөр боловсруулсан байна.
Тодруулбал, өмчийн хэлбэрээс үл хамааран тухайн ЕБС-ийг төгсөгч хүүхэд нь Европын холбооны нэгдсэн хүрээний англи хэлний B1 түвшин буюу IELTS-ийн тав, TOEFL-ийн 57-86 оноотой дүйцэхүйц англи хэлний мэдлэгтэй төгсөх юм.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь багшлах боловсон хүчин, түүний чадавх гэдгийг Н.Ундармаа онцолж байлаа. Тэрбээр “Жилд Англи хэлний 200-аас доошгүй багшийг TESOL сертификаттай болгох шаардлагатай. Тухайн мэргэжлийн багш нарыг TOEFL, IELTS-ийн оноотой төгсгөх, гадаад орнуудад дадлага хийлгэх шийдлүүд бий гэж харж байна” гэлээ.
Хэдий ийнхүү төсөөлж хөтөлбөрөө боловсруулсан ч 2017-2018 онуудад их, дээд сургуульд элссэн 3,000 хүүхдээс түвшин тогтоох шалгалт авахад 15 хүрэхгүй хувь нь дээр дурьдсан B1 түвшинд тэнцэж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй