• Швейцарьт өсвөрийн 14 хөлбөмбөгч аянганд цохиулжээ

    Цаг агаарын таагүй байдал Швейцарийн Сент-Галлен хотод болсон хөлбөмбөгийн тэмцээнийг тасалдуулсан аж.

    Тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэн дээр аянга буужээ. “Аянга гэрлийн тулгуурыг цохисо. Цэнэг газарт бууж, талбай даяар тархсан” гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

    Энэ явдлын улмаас хоёр багийн 14 өсвөр насныхан гэмтсэн байна. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна. Тоглогчдын нас 15-16 настай. Өсвөр насны хүүхдүүдийн нэг нь нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгджээ. Хууль сахиулах байгууллагууд хэрэг явдлын нөхцөл байдлыг шалгаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ