• “Өргөө” кинотеатрын өмнөх гудамжны авто замыг өнөөдрөөс эхлэн хаалаа

    Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаахаар болжээ. Энэ хугацаанд зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.

    Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ