• Трамп: НҮБ цар тахал тараасан Хятадад хариуцлага хүлээлгэх ёстой

    -Америкийн удирдагч Хятадын засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хянаж байгаа гэж үздэг-

    Нэгдсэн үндэстний өмнө коронавирусын цар тахалтай холбоотой үйлдлийнхээ төлөө Хятад хариуцлага хүлээх ёстой. Энэхүү мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассемблей чуулганд хийлээ.

    Америкийн удирдагч “Хятадын засгийн газар болон “Хятад улс үр дүнтэй хяналтанд байгаа” гэж үзсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнээс хүнд вирус дамжсан гэсэн нотолгоо байхгүй гэж худлаа мэдэгдсэн” гэжээ.

    “Вирусын эхэн үед Хятадууд онгоцнуудаа Хятадаас гарахыг зөвшөөрч байх үеэрээ тус улс доторх аяллаа зогсоосон … НҮБ Хятадад үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой” гэж Цагаан ордны тэргүүн хэлэв.

    Трамп дэлхий дахинд коронавирус тархах үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Хятадад анхаарлаа хандуулж байна гэж буруутгаж байсныг сануулж байна. Дараа нь Вашингтон ДЭМБ-тай бүх харилцаагаа зогсооно гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр Хятад энэ байгууллагыг “бүрэн хянадаг” боловч жилд 40 сая доллар л төлдөг бол АНУ жилд 450 орчим сая доллар төлдөг байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ