• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийд 100 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриаллаа

    -Антонио Гутерриш коронавирусын цар тахлын дунд дэлхийд энхтайван тогтоохыг шаардсан байна-

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн бүх мөргөлдөөнийг 100 хоног бүрэн зогсоохыг уриаллаа. Тэрбээр 3-р сард коронавирусын цар тахлын эсрэг илүү нэгдмэл тэмцэл хийхийг уриалсан боловч Гутерришийн уриалгыг дагаж мөрдөөгүй юм.

    “Цар тахал дэгдэхэд би дэлхийн хэмжээнд гал зогсоохыг уриалсан. Өнөөдөр би олон улсын хамтын нийгэмлэгээс энэ он дуустал энэ дуудлагыг бодит ажил хэрэг болгохын тулд шинэ хүчин чармайлт гаргаач хэмээн уриалж байна. Бидэнд яг 100 хоног байна” гэж Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ