• Ши Жиньпин: Том, жижиг орнууд бие биенээ хүндэтгэх ёстой

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ байгуулагдсны 75 жилийн ойн видео дээд уулзалтад үг хэллээ. Тэрбээр “Хятад улс бол НҮБ-ын дүрэмд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан орон бөгөөд НҮБ-ыг үүсгэн байгуулсан орны нэг мөн. Мөн ч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны дотор цорын ганц хөгжиж байгаа орон болно. Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлэгч байж, дэлхийн засаглалын системийн өөрчлөлт байгуулалтад идэвхтэй оролцогч байж, НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалагч болох юм. Хятад улс олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалж, олон улсын үйл хэрэгт НҮБ-ын цөм болох байр суурийг хамгаалах болно. Талуудтай хамтаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна.

    Том, жижиг орнууд бие биенээ хүндэтгэх ёстой. Олон улсын үйл хэрэг, бусад улс орны хувь заяаг шийдэх, хөгжлийн давуу эрхийг дангаараа эзэрхэх, бүр цаашлаад дэлхий дахиныг ноёрхох гэсэн орнууд байх ёсгүй. Ганц талт үзэлд ямарч гарц гэж байхгүй, бид өргөн хүрээнд хамтдаа зөвшилцөн, бүгдээр хүртэмжтэй байж, улс орнуудын аюулгүй байдлыг хамтаар хамгаалж, хөгжлийн үр бүтээлийг нь хамтдаа хуваалцан, дэлхийн хувь заяаг өөрийн гартаа эзэмших ёстой. Хөгжиж буй орнуудын НҮБ дахь төлөөлөл, үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд НҮБ-ыг ихэнх улс орны ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг илүү тэнцвэртэй илэрхийлдэг болгох ёстой юм.

    Хүйтэн дайны сэтгэхүйд түшиглэн, үзэл суртлаар нь ялгаварлаж, тэг нийлбэрт тоглоом тоглох нь өөрийн орныхоо асуудлыг зохицуулж чадахгүй, түүнчлэн хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамтын хүндрэл сорилтыг ч зохицуулна гэж байхгүй юм. Тиймээс бид яриа хэлцлээр мөргөлдөөнийг орлуулж, зөвшилцлөөр заналхийлэл сүрдүүлэлтийг орлуулж, хамтын ашиг сонирхлоор тэг нийлбэрт тэмцлийг орлуулж, өөрийн орныхоо болон дэлхий нийтийн ашиг сонирхлыг нэгтэн холбож, улс орнуудын нийтлэг ашиг сонирхлыг өргөтгөж, эв нийцтэй, хамтран ажилласан олон улсын том гэр бүлийг байгуулах ёстой.

    Олон талт үзлийг мөрдөн, илүү практик байх хэрэгтэй. НҮБ асуудлыг зохицуулахаар бүх ажлынхаа гараа болгож, бодит үр бүтэмжээр чиглэл болгож, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийг тэнцвэртэй ахиулах ёстой. Ялангуяа “2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтээр боломж болгож, олон нийтийн эрүүл мэнд зэрэг уламжлалт бус аюулгүйн сорилтыг зохицуулахыг ажлынхаа тэргүүлэх чиг хандлага болгон, хөгжлийн асуудлыг дэлхийн макро бодлого, стратегийн хамгийн ил тод байранд тавьж, оршин тогтнох эрх, хөгжлийн эрхийг улам сайн хамгаалж хөгжүүлэх ёстой” гэжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ