• Б.Энхбаяр:Шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой

    2020-09-22

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх үзэл бодлоо хуваалцав.

    “Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төсөлд адил нэг зүйл байгаа. Тэр нь ҮАБЗ-өөр шүүгчдийг түтгэлзүүлдэг асуудлыг аль аль нь болихыг хүссэн.

    Энэ нь өөрөө шүүгчдийн хараат бус байдал, зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргах бус өөрийг нь томилдог хүмүүсийн таалалд нийцүүлж шийдвэр гаргахад нөлөөлж, жинхэнэ утгаараа шинэ хонгил үүсгэж байна.

    Шүүгчийг бие даалгаж ажиллуул, нөгөө талаар үүнтэйгээ дүйсэн хариуцлага, ёс зүйг тэднээс шаардана.

    Монгол Улсын Ерөнхийлөгч ямар үндэслэлээр тодорхойгүй, өөрт нь таалагдаагүй байж болзошгүй байдлаар 13 шүүгчийг чөлөөлж байсан.

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Тэрнээс биш өөрт нь таалагдаагүй, өөрийнх нь даалгаврыг биелүүлээгүй, эсвэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан нь тодорхойгүй, харанхуй үндэслэлээр шүүгчдэд хариуцлага тооцдог байж болохгүй. Шүүгч авилга, гэмт хэрэгт холбогдсон бол хуулийн цээрлэлийг хүртэх ёстой. Тэрнээс биш юу нь мэдэгдэхгүй үндэслэлээр чөлөөлөгддөг байж таарахгүй. Тухайн шүүгч бол Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, гурван сая иргэн бүгд хуульт ёсны өмнө адил тэгш эрхтэй гэдгийг шийдвэрээрээ нотолдог, ард түмэн болоод төрийн өмнөөс шийдвэр гаргаж буй цорын ганц албан тушаалтан. Тиймээс түүнтэй нь дүйцсэн эрхийг нь өгөхийн сацуу хариуцлагыг нь тооцох ёстой” гэлээ.

    Түүний хэлснээр энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар томоохон өөрчлөлт орох бөгөөд Ажлын хэсгийн зүгээс хэд хэдэн удаа хуралдаж, хуулийн төсөлд дахин боловсруулалт хийнэ гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Анх 17 шүүгчийг чөлөөлсөн. Дараа нь 2-3 шүүгчийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн.  3 шүүгч буцаад цагаадсан. Үлдсэн бусад шүүгчийн хувь заяа тодорхойгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульчийн холбоо энэ асуудалтай холбоотой юу ч хийгээгүй

    Холбоотой мэдээ