• У.Хүрэлсүх:Хууль бусаар хувьд очсон газруудаа улс БУЦААН авах хэрэгтэй

    2020-09-22

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Техник спортын төвд ажиллалаа.

    1980 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч болгож 20 га газар бүхий тусгай барилга, байгууламжтай болгож байжээ. Харин 1990 оны үед хууль бусаар авах ажиллагаа болсон байна. Тодруулбал, 1996 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдмагц  “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ыг байгуулж, бичиг баримтыг хууль бусаар бүрдүүлж, Монгол Улсын өмч болох 20 га газрыг түүн дээр барилга, обьектын хамт хувьдаа авчээ.

    Харин биеийн тамир, спортын байгууллагууд 10 гаруй жилийн хугацаанд хөөцөлдөсний эцэст түүний нэгээхэн хэсэг болох буудлагын байгууламжийг улсын өмчид буцаан аваад байна.

    Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

    Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч хөрөнгө хууль бусаар бусдын гарт алдагдсан. Улсын өмч хөрөнгө хулгайд алдагдсан гэсэн үг.

    Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн олон өмч хулгайд алдагдсан, хууль бусаар хувьд өмчлөгдсөн.

    Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийнийн хөрөнгө байсан газрыг буцаан улсын мэдэлд авч, улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн төвийн төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Хууль бусаар хулгайд алдагдсан өмч, хөрөнгөө буцааж авах хэрэгтэй. Сахилга замбараагүй үед хууль бусаар бусдад алдагдсан өмчөө буцаан авах хэрэгтэй. Эзэнгүй юм шиг байсан үе өнгөрсөн” хэмээн ярилаа.

    20 га газар бүхий тус обьектыг улсын өмчид эргүүлэн авбал бүхий л спортын төрлийн үндэсний шигшээ багууд бэлтгэлээ хийдэг бэлтгэлийн ордонг байгуулахаар төлөвлөөд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хүүхдийн цэцэрлэгүүд цэцэрлэг яслиудийг буцааж ав. Хан уул дүүргийн 120 мянгатын ясли цэцэрлэгийн комбинатыг хагартлаа баяжсан шүдний эмнэлэг Араногоос буцааж ав

    Холбоотой мэдээ