• У.Хүрэлсүх:Манай гэр бүлийн хувьд “Ай Ёо Доктор” нэвтрүүлгийг шимтэн үздэг

    2020-09-21

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яам болон яамны харьяа байгууллагуудад ажиллаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгөв.

    2020-2024 онд хэрэгжүүлэх ажлуудаас:

    • Иргэн бүрээ жилд нэг удаа зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох ажлыг эхлүүлсэн
    • Цахим цогц тогтолцоог нэвтрүүлж, хүнд суртлыг халах ажил эхэлсэн
    •  5 дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулна
    •  Эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт авч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ

    Хөнгөлөлттэй эмүүдийг бүх эмийн сангуудаар 11-р сарын 1-нээс олгож эхлэх юм.

    Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэн эрүүл байвал эх орон эрүүл байна. Эрүүл мэндийн салбар ч гэсэн соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгээхэн хэсэг. Миний хувьд “Ай Ёо Доктор” нэвтрүүлгийг үзэх дуртай. Манай гэр бүлийн гишүүд ч шимтэн үздэг.  Тэр нэвтрүүлгээс эрүүл мэндийн талаарх олон боловсролыг олж авсан гэж бодож байгаа. Зүрх, бөөрний үйл ажиллагаа, хүний эд, эрхтэн яавал өвддөг зэргийг маш ойлгомжтойгоор тайлбарласан.

    Ийм төрлийн контентуудыг талх, тариа шиг үйлдвэрлэж, олон нийтэд хүргэх ёстой.

    Иргэд маань мэдлэгтэй болвол өөрсдийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

    Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөнөөс хойш хүн амын тоо тав дахин нэмэгдсэн. 600 мянган хүн амтай байсан улс гурван сая давсан хүн амтай болсон байна. Монгол хүний дундаж наслалт 1921 онд 42 байсан бол өнөөдөр 72 хүрч байна.Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 35 байсан гэсэн статистик бий. Үүнийг миний зөвлөхөөр ажиллаж байсан Хүрэлбаатар доктор надад хэлж байсан.

    Түүнээс хойш бидэнд их ололт, амжилт гарсан. Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн, эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулсан есөн орны нэгээр Монгол Улс шалгарсан” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ