• Оросын Ту-160 онгоц нислэгийн хүрээний дэлхийн дээд амжилтыг эвдлээ

    Дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч Ту-160 онгоц энэ ангиллын нисэх онгоцнуудаас буухгүйгээр нисэх хүрээ, үргэлжлэх хугацааны хувьд дэлхийн дээд амжилтыг эвдсэн гэж ОХУ-ын Агаарын сансрын хүчний холын нислэгийн командлагч, дэслэгч генерал Сергей Кобылаш хэлжээ.

    Цэргийн нисгэгчид 25 гаруй цаг нисч, 20 мянга гаруй км замыг туулсан гээд “Энэ ангиллын онгоцоор хэн ч үүнээс илүү удаан нисээгүй” гэж Кобылаш хэлжээ.

    Хамгийн сүүлд Ту-160 онгоц 2010 онд 24 цаг 24 минут агаарт байсан рекордыг тогтоож байжээ.

    Цэргийн мэдэгдэлд өгүүлснээр бөмбөгдөгч онгоцуудын нислэг Хойд мөсөн далайн төв хэсэг, Номхон далай, Карскийн тэнгис, Лаптевын тэнгис, Зүүн Сибирь, Чукотск, Баренцын тэнгэсийн төвийг сахисан усан дээгүүр ниссэн аж. Пуужин тээвэрлэгчид Энгельсийн нисэх онгоцны буудалд газарджээ. Багийн ахлагч нь хошууч генерал Олег Пчела, дэд хурандаа Сергей Волковицкий нар ажээ.

    Батлан ​​хамгаалах яам нислэгийн үеэр Ту-160 онгоцонд Ил-78 хэмээх зургаан онгоцноос агаарт гурван удаа шатахуун хийсэн гэж нэмж хэлжээ.

    “Маршрутын тодорхой үе шатанд стратегийн пуужин зөөгч онгоцнуудыг Су-35S сөнөөгч онгоцууд болон гадаад орнуудын нисэх онгоцууд дагалдаж явсан” гэж яамнаас мэдээллээ. Оросын агаарын хөлгүүдийн нислэг агаарын орон зайг ашиглах олон улсын дүрмийг хатуу сахисан аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ